Ерөнхий зүйл

Цахим худалдааны tsakhim.mn сайт нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг баримтлан үйлчлүүлэгч /захиалагч/ сайт хоёрын худалдах, худалдан авах харилцааг зохицуулна. Захиалагч tsakhim.mn сайтын үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрснөөр вэб сайтаар үйлчлүүлнэ.

tsakhim.mn сайтын лого, брэнд болон тус сайт дээр байршуулсан бүтээгдэхүүний зураг, текст, мэдээлэл нь тус вэб сайтын өмч бөгөөд хуулбарлах, ашиглахыг хориглоно.

Санал хүсэлт

  1. Захиалагч цахим худалдааны талаар тодруулга, санал, хүсэлт, шүүмж, гомдол илгээж болно.
  2. tsakhim.mn сайт нь info@tsakhim.mn имэйл хаяг болон 7777-7575 утсаар ирсэн санал хүсэлтийг тухай бүрт шийдвэрлэж, зохих арга хэмжээг авна.

Захиалгын тухай

Захиалга авах:

  1. Захиалагч tsakhim.mn сайт дээр байршсан бараа бүтээгдэхүүнээс сонгон онлайнаар 24\7 захиалга өгч болно. /Анхаарах зүйл: онлайн захиалгын хүргэх хугацаа 2-6 цаг байна./
  2. “Захиалгын менежер” өдөр бүр 10:00-19:30 цагийн хооронд ажиллах учир тухайн цагуудад өгсөн захиалгыг өдөртөө хүргэх боломжтой. 19:30 цагаас хойш өгсөн захиалгыг маргааш өдрийн 09:00 цагаас хойш хүргэхийг анхаарана уу!
  3. Захиалагч 7777-7575 дугаарын утас болон тус вэб сайтын онлайн туслахаар харилцаж захиалга өгч болно.
  4. Tsakhim.mn-ийн оператортой утсаар холбогдож захиалга өгсөн бол эсвэл онлайн туслах болон сошиал медиа /фэйсбүүк, инстаграм, твиттер/ ашиглаж захиалга өгсөн бол захиалагч төлбөрөө шилжүүлээд операторт мэдэгдэнэ. Оператор захиалгыг баталгаажуулна.

Захиалга баталгаажихтөлбөр төлөх

  1. Вэб сайтаар захиалсан захиалга төлбөр дансруу орж ирсэн бол автоматаар баталгаажина.
  2. Төлбөрөө шилжүүлээгүйн улмаас захиалга цагтаа хүргэгдээгүй бол вэб сайт хариуцлага хүлээхгүй.
  3. Утас болон сошиал медиа ашиглан захиалга өгсөн бол бараа хүргэлтэнд гарахаас өмнө төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажиж хүргэлтэнд бэлтгэгдэнэ.
  4. Тухайн захиалга яаралтай бол вэб сайтаар захиалга өгсний дараа захиалагч заавал оператортой утсаар холбогдож баталгаажуулна.

Захиалга цуцлах, хойшлуулах

  1. Захиалгыг хүргэлтэнд гарахаас 2 цагийн өмнө цуцлах боломжтой.
  2. Захиалга цуцалсан тохиолдолд төлбөрийг 100% буцааж шилжүүлнэ.
  3. Захиалга нэгэнт хүргэлтэндээ гарсан бол захиалагч захиалгаа цуцалвал төлбөрийн 50% -ийг буцааж шилжүүлнэ. 
  4. Цахим Худалдаа ХХК-ийн үйлчилгээний буруутай үйлдлээс болж хүргэгдээгүй тохиолдолд төлбөрийг буцаан шилжүүлнэ.
  5. Бараа хүлээн авагч заасан газарт байхгүй эсвэл тухайн цагт хүлээн авах боломжгүй тохиолдолд захиалагчтай холбогдож захиалга хүргэх хугацааг хойшлуулж болно.
  6. Дахин хүргэлт хийх тохиолдолд нэмэлт хүргэлтийн төлбөр авна.

Цахим худалдаа ХХК

Бид таны мэдээллийг зөвхөн захиалга хүргэхэд ашиглана.